Яг одоо 40 Онлайн | Нийт: 20981 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: Далд уурхайн бүтээн байгуулалтын болон үйлчилгээний төрөл бүрийн гэрээний багц

Захиалагч:“Оюу толгой” ХХК
Тендер шалгаруулалтын дугаар:OTP2-CMF-001AX
Санхүүжилтийн эх үүсвэр:Өөрийн хөрөнгө
Тендер зарласан огноо:2015-09-01
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-09-14
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:rfxbox@ot.mn
Огноо: 2015-09-01
Тендер шалгаруулалтын нэр: Далд уурхайн бүтээн байгуулалтын болон үйлчилгээний төрөл бүрийн гэрээний багц
Тендер шалгаруулалтын дугаар: OTP2-CMF-001AX
“Оюу толгой” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Далд уурхайн бүтээн байгуулалтын болон үйлчилгээний төрөл бүрийн гэрээний багц–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-09-14 ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-09-14 -ний өдрийн, 17 цаг 00 минутад нээнэ.
Энэхүү ТОСИУ-ын зорилго нь:

Төслийн эхний үе шатанд гаргах багцуудыг зах зээлд ил тод танилцуулах,
Үндэсний, орон нутгийн болон олон гадаадын байгууллагууд нэг болон хэд хэдэн гэрээний багцад үнийн саналаа өгөх боломжийг бүрдүүлэх,
Нэг болон хэд хэдэн багцын тендерт оролцохын тулд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гадаадын түнш байгууллагын талаарх мэдээллийг авах,
Уурхайн үйл ажиллагааны туршид хэрэглэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд дотоодод буюу Монгол улсад найдвартай, үнийн хувьд өрсөлдөхүйц хангамжийн сүлжээг хэрхэн бий болгох, мөн энэ чиглэлээр орон нутгийн, үндэсний болон гадаадын түнш байгууллагатай хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг авах,
Монголын үндэсний, орон нутгийн болон гадаадын гүйцэтгэгч нарын үндсэн багцыг хэрэгжүүлэх чадвар, чадамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олж авах ,
ТОСИУ-д ирүүлсэн мэдээллийг ашигланүйлчилгээг худалдан авах стратегиа тодорхойлж, томоохон болон нэн тэргүүнд хэрэгцээтэй үйлчилгээний багцуудад зарлах албан ёсны тендерийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байгууллагуудыг тодорхойлох явдал болно.
ТОСИУ-ын үйл явцаар гагцхүү боломжит гүйцэтгэгч нараас тендерт оролцох сонирхлыг нь хүлээн авах зорилготой бөгөөд ханган нийлүүлэгчээс ажил, үйлчилгээ авах амлалт өгөхгүй болохыг анхаарах нь зүйтэй. Мөн Компанийн зүгээс дараах мэдээлэлд урьдчилсан байдлаар тусгасан байгаа гэрээний багцын хуваарь, цар хүрээнд аливаа баталгаа гаргахгүй болно.

ТОС-оо илэрхийлэгчид нь “Оюу толгойн компанийн худалдан авах ажиллагаанд баримтлах зарчим”, “Бидний ажлын арга барил – Бизнесийн ёс зүйн дүрэм” зэрэг Рио Тинто болон “Оюу толгой” компанийн бодлогын дагуу хүлээсэн холбогдох үүрэг, хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй. ТОС-оо илэрхийлэгчид нь ТОСИУ-д хариугаа өгөхөөсөө өмнө эдгээр бодлого, журмын дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагатайгаа танилцсан байх шаардлагатай. Эдгээр стандартыг дараах хаягаар цахим хэлбэрээр авч болно: http://ot.mn/policies-and-procedures/

ТОС-оо бэлдэж, Компанид ирүүлэхтэй холбогдон гарах аливаа зардлыг Компани хариуцахгүй.

Энэхүү ТОСИУ болон дараа дараагийн захидал харилцаанд тусгасан, эсвэл ТОСИУ-тай холбогдуулан Компаниас эсхүл түүний зөвшөөрлөөр танай байгууллагад амаар, бичгээр, текст болон зурган хэлбэрээр гаргаж өгсөн бүх материал, тэр дундаа техникийн концепц, хийц дизайн, томьёо, санаа буюу шийдэл, техникийн үзүүлэлт болон бусад мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй бөгөөд ТОС-оо илэрхийлэгч ТОС-оо бэлдэж, ирүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй, өөр бусад этгээдэд ашиглуулах буюу олгохгүй болохыг ТОС-оо илэрхийлэгч үүгээр хүлээн зөвшөөрч байна.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар
Банкны нэр:
Дансны дугаар ₮:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
rfxbox@ot.mn

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.