Яг одоо 56 Онлайн | Нийт: 20980 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: 2016-2017 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ҮНДСЭН ХҮЛЭЭН АВАГЧИЙН СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА

Захиалагч:Сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулах төслийг Глобаль сангийн Монгол дахь Үндэсний зохицуулах зөвлөлөөс
Тендер шалгаруулалтын дугаар:-
Санхүүжилтийн эх үүсвэр:Бусад
Тендер зарласан огноо:2015-08-24
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-09-10
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:Хаяг: ҮЗЗ-ийн ажлын алба, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 31 дүгээр байр, 701 тоот (Далай тауэр) Утас: 70130911, И-мэйл хаяг: ccm.mongolia@gmail.com, Вэбсайт: http://www.ccm.mn Глобаль сангийн Үндэсний Зохицуулах Зөвлөл
Огноо: 2015-08-24
Тендер шалгаруулалтын нэр: 2016-2017 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ҮНДСЭН ХҮЛЭЭН АВАГЧИЙН СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА
Тендер шалгаруулалтын дугаар: -
Сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулах төслийг Глобаль сангийн Монгол дахь Үндэсний зохицуулах зөвлөлөөс эрх бүхий тендерт оролцогчдоос 2016-2017 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ҮНДСЭН ХҮЛЭЭН АВАГЧИЙН СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-09-10 ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-09-10 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.
Үндсэн хүлээн авагч байгууллагыг дараах шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна. Үүнд:
1.  Глобаль сан болоод бусад донор байгууллагуудын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа үнэлгээ хийж байсан туршлагатай эсэх;

2.  Санхүүгийн менежмент хийх чадавхиа харуулах, Үүнд:
Санхүүгийн менежментийн тогтолцоо болон түүний чадавх: санхүүгийн гүйлгээ болон үлдэгдлийг бүртгэж тооцдог систем, дотоодын хяналт, санхүүгийн тайланг бэлтгэх явц ба давтамж, эд зүйлсийн бүртгэл хамгаалалт, аудитын үйл ажиллагаа хийгддэг эсэх;
Салбар хүлээн авагч (СХА) болон ханган нийлүүлэгч байгууллагуудад санхүүжилт өгч байсан туршлагатай эсэх, цаг хугацаанд нь ил тод, хариуцлагатай гүйцэтгэх тогтолцоо байгаа эсэх;
3.  Хөтөлбөрийн менежмент хийх чадавхаа харуулах, Үүнд:
Байгууллагын манлайлал, менежмент, шийдвэр гаргах явц болон хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдал,
Сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн чадавхи болон хөтөлбөрийн явцад худалдан авалт, хяналт үнэлгээ хийх чадавх,
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд тэдгээрийн үр дүн,
Төслийн саналыг хэрэгжүүлэх дэд бүтэц болон мэдээллийн тогтолцоо байгаа эсэх, үүнд салбар хүлээн авагчийн үйл ажиллагааг цаг хугацаанд нь хариуцлагатай хянах, тогтолцоо,
Хууль зүйн чадавмж,
4.  Салбар хүлээн авагчийг менежмент хийх чадавхтай эсэх, Үүнд:
Салбар хүлээн авагчийн чадавхийг үнэлэх тогтолцоо,
Салбар хүлээн авагчид мэргэжлийн тусламж үзүүлэх боломж,
Салбар хүлээн авагчийн хөтөлбөрийн хэрэгжилт болон нөөц бололцооны менежментийг хянах тогтолцоо,
5.  Эмийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг менежмент хийх тогтолцоо Үүнд: худалдан авах, хадгалах болон түгээх тогтолцоо байгаа эсэх

6.  Хяналт ба үнэлгээний тогтолцоо, Үүнд:
Хөтөлбөрийн хэрэгжилтийн тоон болон чанарын судалгааны материал цуглуулагдах боломж, Үүнд: чанарын хяналтын арга хэмжээ
Ээлжит хөтөлбөрийн тайланг хэрхэн бэлтгэх
Хяналт болон үнэлгээнд шаардлагатай тоо баримтуудыг хэрхэн бэлтгэх бодлого бий эсэх
7.  Бүтэн болон хагас цагаар ажиллах ажилтан, зөвлөхийн нэрсийн жагсаалт, үүнд: албан тушаал, мэргэшил болон туршлагын байдлыг тусгах, үндсэн хүлээн авагчаар шалгарсан тохиолдолд ажилд авах ажилтнуудын жагсаалт.

8.  Хуулийн этгээдийн гэрчлэх баримт бичиг

9.  Санхүүгийн мэдээлэл (2014 он), Глобаль сангаас авч буй төсвийн хувь, хамгийн сүүлийн хагас жилийн санхүүгийн баримт бичиг мөн хамгийн сүүлд хийгдсэн аудитын тайлан бичиг

10.   2017 онд Глобаль сангийн  санхүүжилт зогссон тохиолдолд төслийн менежментийг төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн цаашид үргэлжлүүлэн тогтвортой, тасралтгүй авч явах талаар төлөвлөгөөг боловсруулах.

11.  Төслийн санхүүжилтийн зарцуулалтын схемчилсэн  төлөвлөгөө гарган өгөх. /Санхүүжилтийн хэдэн хувийг хүний нөөцөд, хэдэн хувийг тоног төхөөрөмжид гэх мэтчилэн тооцоолол гаргах/.

Тавигдаж буй шаардлагын талаарх нэмэлт тодорхой мэдээллийг www.theglobalfund.org сайт болон Глобаль сангийн ҮЗЗ-ээс авах боломжтой.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар
Банкны нэр:
Дансны дугаар ₮:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: ҮЗЗ-ийн ажлын алба, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 31 дүгээр байр, 701 тоот (Далай тауэр) Утас: 70130911, И-мэйл хаяг: ccm.mongolia@gmail.com, Вэбсайт: http://www.ccm.mn Глобаль сангийн Үндэсний Зохицуулах Зөвлөл

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.