Яг одоо 32 Онлайн | Нийт: 20981 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: Оффисын талбай түрээслүүлэх/хөлслүүлэх

Захиалагч:“Оюу толгой” ХХК
Тендер шалгаруулалтын дугаар:WS-482936409
Санхүүжилтийн эх үүсвэр:Өөрийн хөрөнгө
Тендер зарласан огноо:2015-08-03
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-08-17
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:RFxBox@ot.mn
Огноо: 2015-08-03
Тендер шалгаруулалтын нэр: Оффисын талбай түрээслүүлэх/хөлслүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: WS-482936409
“Оюу толгой” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Оффисын талбай түрээслүүлэх/хөлслүүлэх–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-08-17 ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-08-17 -ний өдрийн, 17 цаг 00 минутад нээнэ.
“Оюу толгой” ХХК ('Компани' гэх) нь Монгол улсын Улаанбаатар хотын төвд байршилтай оффисын талбай түрээслүүлэх/хөлслүүлэхтуршлага бүхий боломжит компаниудыг Тендерийн санал ирүүлэхийг урьж байна.

Боломжит Нийлүүлэгчид нь дараах шаардлагад нийцсэн байх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

Үндсэн шаардлага:

Оффисын зориулалтаар түрээслүүлэх боломжтой 5000м2-с багагүй талбайтай, түрээсийн талбайг цаашид нэмэгдүүлэх боломжтой, барилгын нийт зай талбайтай харьцуулахад хангалттай тооны автомашины дотор болон гадна зогсоолтой.
Түрээслүүлэх талбай нь хотын төвийн бүсэд байрлалтай байх ( баруун талаас “Баруун дөрвөн зам”, зүүн талаас “зүүн дөрвөн зам”, урдаас “Зайсангийн хөшөө”, хойноос “АВ төв”-ийн хооронд байрлалтай байх.
Оффисын барилга нь бүрэн ашиглалтад орсон барилга байх, эсвэл 2016 оны 2-р улирал гэхэд барилга баригдаж дуусах боломжтой улмаар компанийн захиалгын дагуу шинэчлэн засварлах (дотоод шийдэл, заслын ажлыг хийж болохуйц байх,эсвэл 2016 оны 3-р улирал гэхэд дуусаж ашиглалтанд орох барилга) оффисын талбай байжболно.
Компани 10 ЖИЛийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Oролцох сонирхолтой бүх нийлүүлэгчид дорх мэдээлэл, баримт бичгийг ирүүлнэ үү:

Халаалт, салхивчийн системийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
Барилгын халаалтын системийн дэлгэрэнгүй мэдээлэл (төв халаалтын систем, шалны халаалт, таазны халаалттай эсэх, эсвэл өөр халаалтын системтэй бол дэлгэрэнгүй тодорхойлох).
Салхивч, агааржуулалтын системийн дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл энэ зорилгоор ашиглах өөр бусад шийдэл.
Барилгын цахилгааны шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
Барилгын цахилгааны үндсэн шийдлийг харуулсан ерөнхий зураг;
Цахилгааны газардуулгын шийдлийг харуулсан зураг;
Генератор гэх мэт цахилгааны нөөц хангамж/үүсгүүрийн шийдэл;
Тухайн барилгад ашигласан цахилгааны материал, кабель;
Барилгын дотоод МТ кабелийн дэлгэрэнгүй мэдээлэл, барилгын шилэн кабелийн холболт;
Барилгын аюулгүй ажиллаагаатай холбоотой мэдээлэл:
Аврах гарц/хаалга болон галын шат/цахилгаан шатны тоо, зураг;
CCTV буюу хяналтын камер;
Гал/утааны дохиоллын систем;
Харуул хамгаалалт/хаалгач болон угтах үйлчилгээ/лавлах ажилтан;
Барилгын бүтэц, стандарт, технологи;
Санал болгож буй үнэ – 1м2 талбайг түрээслүүлэх/хөлслүүлэх үнэ, энэ үнийн саналд багтаж буй бусад зүйлс
Барилгатай холбоотой зөвшөөрлүүд
Бусад
Барилга нийт хэдэн давхраас бүрдэх хийгээд давхар тус бүрийн нийт талбайн хэмжээ
Автомашины зогсоол, түүний багтаамжийн талаарх мэдээлэл
Түрээслэгчийн мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл – барилгад байрлах үзвэр үйлчилгээ, хоолны газрууд
Орчин тойрны мэдээлэл – ойр орчмын барилга байшин, үзэгдэх орчин, үйлчилгээ
Ашиглаж эхлэх огноо
Бусад давуу тал/хөнгөлөлт/санал
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

Санал болгож байгаа барилгын байршил, түрээслүүлэх боломжтой нийт талбайн хэмжээг илэрхийлсэн танилцуулга
Компанийн танилцуулга / брошур
Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Компанийн дүрмийн хуулбар
Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
Бусад шаардлагатай баримт бичгүүд

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
RFxBox@ot.mn

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.