Яг одоо 80 Онлайн | Нийт: 20983 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: Заагдсан уурхайн нөлөөллийн бүсүүдэд заг тарилтын явцын болон дараах мониторинг хийх

Захиалагч:“Оюу толгой” ХХК
Тендер шалгаруулалтын дугаар:B-330
Санхүүжилтийн эх үүсвэр:Өөрийн хөрөнгө
Тендер зарласан огноо:2015-07-23
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-08-03
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:RFxBox@ot.mn
Огноо: 2015-07-23
Тендер шалгаруулалтын нэр: Заагдсан уурхайн нөлөөллийн бүсүүдэд заг тарилтын явцын болон дараах мониторинг хийх
Тендер шалгаруулалтын дугаар: B-330
“Оюу толгой” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Заагдсан уурхайн нөлөөллийн бүсүүдэд заг тарилтын явцын болон дараах мониторинг хийх–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-08-03 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-08-03 -ний өдрийн, 14 цаг 00 минутад нээнэ.
“Оюу толгой” ХХК 2015 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Өмнөговь аймггийн Ханбогд сумын Жавхлант, Баян, Номгон багуудад тус бүр 5 га талбайд заг тарих, арчилан ургуулахаар төлөвлөн орон нутагт нээлттэй сонгон шалгаруулалт хийж байгаа бөгөөд уг сонгон шалгаруулалтад шалгарсан 3 байгууллагад заавар, зөвлөмж өгөх, заг тарих нутгийн суурь судалгаа, тарилтын дараах хяналт шинжилгээний ажлыг гүйцэтгэх туршлага бүхий боломжит компаниудыг уг тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. .

Тавигдах үндсэн шаардлага:

Төслийг хэрэгжүүлэгч нь албан ёсны бүртгэлтэй байгууллага байх
Хуурай бүс нутгийн орчны төлөв байдал, хяналт шинжилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай бол илүү давуу талтай;
Судалгааны ажлын өгөгдөл цуглуулах, боловсруулах, тайланг өндөр түвшинд бичиж чадвартай;
Орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллагатай харилцах харилцааны өндөр чадвартай байх
Нийлүүлэгч нь дараах ажил үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Ханбогд сумын Баян, Номгон, Жавхлант багийн нутаг дэвсгэрт Заг тарихаар төлөвлөж байгаа бөгөөд талбайг сонгоход хамтран ажиллах, баг тус бүрт сонгосон талбайн биологийн олон янз байдлын суурь судалгааг хийн, одоогийн нөхцөлийг үнэлж тайлан бичин, баримтжуулна.
Заг тарих ажлын гүйцэтгэлийн үр дүн 85%-иас багагүй байх тул тарилтыг хийж буй байгууллагад хамгийн үр дүнтэй байж болох хувилбарыг гарган авахад онолын зөвлөлгөө өгөх, тарилтын болон тарилтын дараах арчилгааны явцыг хянах, бүртгэх, баримтжуулах.
2015 оны намар, 2016 оны хавар, намрын тооллогыг малчдын бүлэгтэй хамтран хийж, ургалтын явцын өгөгдлийг цуглуулах, боловсруулалт хийн тайлан бичих
Хяналт шинжилгээний явцын болон эцсийн үр дүнг аймаг, орон нутгийн Засаг захиргааны байгууллага, иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулна.
Төсөл хэрэгжих хугацаа:

2015 оны 8 дугаар сарын 15-аас 2016 оны 10 дугаар сарын 30 хүртэл

Бүрдүүлэх материал:

Байгууллагын танилцуулга (улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төсөлд оролцох гишүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл);
Төслийг гүйцэтгэх тухай дэлгэрэнгүй танилцуулга, төлөвлөгөө, тоног төхөөрөмжийн жагсаалт;
Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн тооцоо, задаргаа,
Төслийг чанартай гүйцэтгэх, хэрэгжүүлэх явцад гарч болох аливаа эрсдэлийг бие даан хариуцах чадвартай гэдгийг албан бичгээр баталгаажуулсан байх
Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн үнийн санал хүлээн авахыг хүсч байгаа байгаа ба энэ нь ханган нийлүүлэгч болон ханган нийлүүлэгчдээс энэхүү бараа материалыг худалдан авахаар өгч байгаа баталгаа буюу амлалт биш болохыг мэдэгдэж байна. Компани нь үнийн санал бэлтгэх болон Компанид ирүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

Оролцох хүсэлтэй компаниуд үнийн саналаа 2015 оны 08 сарын 3-ны өдрийн 17.00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) Компанийн RFxBox@ot.mnцахим шуудангийн хаягаар Хавсралтад заасан загварын дагуу бэлдэж ирүүлнэ үү.

RFxBox@ot.mn - руу цахим шуудан явуулах санамж

Та доорх санамжтай сайтар уншиж танилцна уу.

Цахим шуудан илгээхээс өмнө “Subject” гэсэн талбарт буюу “Гарчиг” хэсэгт Сонгон шалгаруулалтын дугаар болон нэрийг заавал оруулна. Жишээ нь: Subject: C-780 Тосолгооны материал нийлүүлэх
Хэрэв Таны цахим шуудан том хэмжээтэй буюу 10Mb аас дээш хэмжээтэй тохиолдолд хэдэн хэсэгт хуваан салгаж тус тусад нь явуулна. Ингэхдээ цахим шуудан бүрийн “Subject” буюу “Гарчиг” хэсэгт доорх байдлаар хэсэг бүрийг дугаарлан явуулна. Ингэснээр бид дараа нь Таны илгээсэн цахим шууданг нэгтгэх боломжтой юм.
Subject: C-780 Тосолгооны материал нийлүүлэх Part – 1
Subject: C-780 Тосолгооны материал нийлүүлэх Part – 2
Subject: C-780 Тосолгооны материал нийлүүлэх Part – 3
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт – B-330 – Заг тарилтын мониторинг гэж бичин) 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө асууна уу.
“Оюу толгой” компани зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ханган нийлүүлэгчтэй холбогдох болно.

Сонирхогч талууд “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх холбоосоор орж бүртгүүлэх http://oyutolgoi.achillesapac.com/mn/ шаардлагатай болохыг анхаарна уу.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
RFxBox@ot.mn

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.