Яг одоо 48 Онлайн | Нийт: 20980 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Захиалагч:Нийгмийн Хариуцлагын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл
Тендер шалгаруулалтын дугаар:-
Санхүүжилтийн эх үүсвэр:Гадаадын тусмалж
Тендер зарласан огноо:2015-06-09
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-08-12
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:Дэлхийн Банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Анхан Шатны Танилцуулга Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу: Тина Пунцаг tpuntsag@worldbank.org
Огноо: 2015-06-09
Тендер шалгаруулалтын нэр: МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын дугаар: -
Нийгмийн Хариуцлагын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл эрх бүхий тендерт оролцогчдоос МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-08-12 ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-08-12 -ний өдрийн, 17 цаг 00 минутад нээнэ.
Нийгмийн Хариуцлагын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл (НХТДНТ) нь хөгжиж буй орнуудад тулгамдсан засаглалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэний нийгэм болон засгийн газруудыг дэмжин хамтран ажилладаг. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд НХТДНТ нь ил тод байдал болон хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн Иргэний Нийгмийн Байгууллагын (ИНБ) нийгмийн хариуцлагын санаачлагуудад стратегийн болон тогтвортой дэмжлэг үзүүлдэг. Энэ нь Дэлхийн Банкны иргэдийн санал хүсэлтэнд үндэслэн төрийн байгууллагуудын гүйцэтгэлийг бэхжүүлэх ба үйлчилгээний хүргэлтийн үндсэн асуудлуудыг шийдэх орчныг бий болгоход чиглэсэн төрийн салбарын оролцогч тал болон Дэлхий Нийтийн Түншлэлийн байгууллагуудтай шууд болон одоогоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зэрэг арга хэмжээн дээр үндэслэсэн юм. НХТДНТ-ийн дэмжлэгтэй арга хэмжээнүүд нь тухайн улс оронд тохируулсан аргачлалаар дамжуулан Дэлхийн Банкны оролцоо өндөртэй салбаруудад хэрэгжиж, засгийн газар иргэдийн санал хүсэлтэнд хариу өгөхөд туслах юм.

НХТДНТ нь иргэдэд эрх чөлөөтэй, тод дуу хоолойтой болоход дэмжлэг үзүүлж, засгийн газруудыг сонсоход нь туслан, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хүлээн авсан санал хүсэлтийн дагуу хариу үйлдэл хийхэд нь туслах замаар "тойргыг бүтэн болгох буюу завсрыг бөглөж" байна.

НХТДНТ нь 3 дахь Дэлхийн Нийтийн Санал Ирүүлэх Урилгыг зарлаж байгаадаа таатай байна. НХТДНТ нь Монгол улсад дараах асуудлуудын аль нэг буюу бүгдэд нь чиглэсэн ИНБ-уудын нийгмийн хариуцлагын санаачлага болон хөтөлбөрүүдийн санал хайж байна:
Орон нутгийн түвшин дэх Хөгжлийн Сангийн төлөвлөлт болон хэрэгжилтэнд хяналт тавих, ялангуяа: а) төлөвлөлтийн явц дахь иргэдийн оролцоо, б) дэд бүтцийн хөрөнгө оруулалт, в) үйлчилгээний ханган нийлүүлэлт. Хяналтын явцад бий болсон мэдээллийг Хөгжлийн Сангийн ил тод хуваарилалт, үр дүнтэй зарцуулалтыг хангах зорилгоор Сангийн Яам ашиглах болно.
Шилэн Дансны Тухай хуулийн хэрэгжилтийн хяналт болон тайлан. Хяналтын явцад бий болсон мэдээллийг төрийн хөрөнгө нөөцийн ашиглалтын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн Газар болон Улсын Их Хурал ашиглах болно.
НХТДНТ-ийн аргачлалтай адил, энэхүү бий болсон мэдээллийг төрийн захиргааны байгууллагуудаас гадна Төрийн Аудитын байгууллагууд, хуулийн болон хууль тогтоох байгууллагууд, хөндлөнгийн захиргааны байгууллагууд болон бусад хяналтын байгууллагууд мөн ашиглах болно.
Сонгон шалгаруулалтанд тооцогдохын тулд ирүүлэх санал дараах зүйлсийг тодорхой илэрхийлсэн байх ёстой:
Төслийн хамрах хүрээг туршилтын хэлбэрээс тэлж улс даяар хэрэгжих том хэмжээний хөндлөнгийн оролцоо болгоно.
Санал болгож буй хөндлөнгийн оролцоо нь одоогоор хэрэгжиж буй ижил төстэй зорилго бүхий санаачлага, төсөл болон хөтөлбөрүүдтэй холбоотой. Энэ нь НХТДНТ-ийн дэмжлэгийн нэмүү өртгийг тодорхойлно.
Бусад (орон нутгийн болон үндэсний хэмжээний) ИНБ-ууд болон нийгмийн бүлгийн байгууллагуудтай хамран ажиллах, үлгэр жишээ үзүүлэн удирдах тодорхой арга хэмжээг санал болгоно.
Холбогдох төрийн байгууллагуудын дэмжиж буй үйл явцыг бэхжүүлэх, сайжруулах, тус болох мэдээллийг боловсруулж бий болгоно.
"Хийх-замаар-сурах" аргачлалаар дамжуулан чадавхийг бий болгох арга хэмжээний үр дүнд ИНБ-уудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх
НХТДНТ нь дараах шаардлага хангасан саналыг дэмжинэ:
Нийгмийн Хариуцлагын тогтвортой, стратегийн санхүүжилт бий болгох 3-5 жилийн хугацаатай
3 дахь Дэлхийн Нийтийн Санал Ирүүлэх Урилгын санхүүжилтын хэмжээ болон хязгааруудын талаар мэдээллийг бидний вэбсайтаас авах боломжтой: www.thegpsa.org
Сонгогдох боломжтой ИНБ:  Төрийн бус байгууллага, ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага, хандивын байгууллага, сүсэг бишрэлийн байгууллага, мэргэжлийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажилчдын байгууллага,сонгуульт орон нутгийн төлөөлөгчдийн холбоо, сан, бодлого боловсруулах эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт ашгийн бус, төрийн бус хуулийн этгээд
Санал ирүүлэх хүсэлт гаргагч ИНБ нь НХТНДТ-ээр (“сонгогдсон”) улс орнуудад хууль ёсны дагуу бүртгэгдсэн байх баримтыг гаргаж өгнө.
Хөтөлбөрийн тэтгэлэгт хэрхэн бүртгүүлэх, сонгогдох нөхцөл, шалгаруулалтын шалгуур, шалгаруулалтын үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НХТДНТ-ийн Анкет бөглөх гарын авлагаас харна уу.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дэлхийн Банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Анхан Шатны Танилцуулга Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу: Тина Пунцаг tpuntsag@worldbank.org
Дэлхийн Банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Анхан Шатны Танилцуулга Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:  Тина Пунцаг tpuntsag@worldbank.org

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.