Яг одоо 52 Онлайн | Нийт: 20983 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Тендер дэлгэрэнгүй

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар лотто” төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

Захиалагч:Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Тендер шалгаруулалтын дугаар:-
Санхүүжилтийн эх үүсвэр:-
Тендер зарласан огноо:2015-05-14
Тендер хүлээж авах эцсийн хугацаа:2015-05-29
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:Их эзэн Чингис Хааны талбай-7, Чингэлтэй дүүрэг Нийслэлийн Засаг Захиргааны 1 дүгээр байр 3 давхар, 317 тоот Утас: 11-327662, 11-327190
Огноо: 2015-05-14
Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар лотто” төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна
Тендер шалгаруулалтын дугаар: -
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар лотто” төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь - төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн - хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: -
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: -
Ижил төстэй ажил: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -
Тендерийг 2015-05-29 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015-05-29 -ний өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.
 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203 дугаар тогтоолоор “Улаанбаатар лотто” төсөл явуулах журам батлагдсан ба энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төсвийн тэнцвэртэй байдлыг хадгалах, орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, хөрөнгө оруулалтын төсвийн бааз суурийг өргөжүүлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг дэмжих зорилгоор  “Улаанбаатар лотто” гаргах бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагыг урьж байна. 

Төсөлд оролцох  аж ахуйн нэгж, байгууллага нь 15 хоногийн дотор саналыг битүүмжилж, Төслийн удирдах хороонд ирүүлнэ. Лотто явуулах тухайн аж ахуйн нэгж нь холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэл болгох ба “Улаанбаатар лотто” төсөл явуулах журам болон бусад шалгуур үзүүлэлт, шаардлагыг дараах байдлаар хангасан байна. Үүнд:
Сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл 
Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авсан байх
Татварын өр төлбөртэй эсэх тодорхойлолт
Харилцагч банкны баталгаа
Аудитаар баталгаажуулсан 2012, 2013 болон 2014 оны тайлан баланс
Шүүхийн маргаантай эсэх тодорхойлолт
Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрсөн тодорхойлолт
ТЕГ, шүүх, харилцагч банк болон бусад байгууллагаас холбогдох тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолт хавсаргах
Төсөл хэрэгжсэнээр гарах үр ашигаар Нийслэлийн дэд бүтэц, нийгмийн чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд оруулах саналын танилцуулга
Төслийн бизнес төлөвлөгөө
Сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл
Сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр,
Сугалааны орлогын урьдчилсан тооцоо, сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив, санал
Сугалаа борлуулах зах зээлийн судалгаа 
Сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд
Шинэ дэвшилтэт техник, технологи ашиглах бол танилцуулга, мэдээлэл
Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар товч танилцуулга, мэдээлэл
Сугалааны нууцлал, сугалааны нөхцөлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, зураг, эсвэл тэмдэг, сугалааны тасалбарыг дуурайлган хуулбарлахаас сэргийлэх арга
Сугалааны хонжворыг олгох, төлөх үед билетийг шалгах, магадлах дүрэм
Тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам
Тараагдаагүй тасалбарыг хураан авах, хадгалах, устгах журам
Тодорсон ялагч нь шаардаж аваагүй хонжворыг хадгалах журам, хонжвор олгох хугацаа дууссаны дараа тэдгээрийг хүлээлгэн өгөх журам
Хэрэв эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах бол төсөлд энэ талаар дэлгэрэнгүй, энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж, операторуудтай хийсэн гэрээгээ хавсаргаж ирүүлнэ.
 Жич: Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Гадаадын этгээд санал ирүүлэх эрхгүй. 
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар
Банкны нэр:
Дансны дугаар ₮:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Их эзэн Чингис Хааны талбай-7, Чингэлтэй дүүрэг Нийслэлийн Засаг Захиргааны 1 дүгээр байр 3 давхар, 317 тоот Утас: 11-327662, 11-327190

Найздаа илгээх

Зарын ангилал

  • 99641550 [ 2016-11-06 00:00:00 ]

    Land200 болон Lexus570 байнга худалдаж авна

  • 99074573 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Дархан хотод шинээр нээгдлээ

  • 88110352 [ 2016-11-06 00:00:00 ]

    S.Outlet их дэлгүүр Эрдэнэт хотод шинээр нээгдлээ

  • 94007393 [ 2015-03-07 00:00:00 ]

    Барилгын ажил шуурхай түргэн, чанарын өндөр түвшинд хийнэ.

  • 88110530 [ 2015-02-26 16:36:36 ]

    Онлайн маркетинг тогтмол хийж гүйцэтгэнэ.

  • 99098899 [ 2015-02-26 16:36:36 ]

    S.Outlet дэлгүүрт шинэ бараа ирлээ.