Яг одоо 16 Онлайн | Нийт: 21025 зар

Нэвтрэх Бүртгүүлэх

Үйлчилгээний нөхцөл

  • Албан байгууллага нь тендерийн зараа бүрэн гүйцэт мэдээллийн дагуу оруулна. Оруулсан мэдээллүүдийг нээлттэй ил байршуулан мэдээлэх болно.
  • Байгууллагын танилцуулганд оруулсан мэдээллийг нээлттэй ил байрлуулна.
  • Хэрэглэгчид худалдан борлуулахыг хүссэн бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, автомашины болон бусад зарыг дэлгэрэнгүй тайлбар, зурагтайгаар үнэ төлбөргүйгээр оруулах, үзэх боломжтой. 
  • Зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн, баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг нь заавал тусгасан байна. 
  • Xортой, галын аюултай барааны зар сурталчилгаанд тухайн барааны шинж чанарын талаар заасан байна. 
  • Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчилан зарлахыг хориглоно. 
  • Хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчилан зарлахыг хориглоно. 
  • Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр /IP хаяг/, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна. 
  • etender.mn-д байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тарааx, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна. 
  • Сайтад оруулсан зарын бодит үнэнийг зарыг оруулсан этгээд бүрэн хариуцна. 
  • etender.mn нь олон нийтэд зориулсан зарын чөлөөт сайт тул бусдыг дайрч доромжилсон, гүтгэн гүжирдсэн мэдээлэл тавихгүй байхыг хүсье. 
  • Хэрвээ таны оруулсан зар нь 6 сараас дээш хугацаанд байршсан тохиолдолд бид системээс устгах эрхтэй.
  • Та ОНЦЛОХ ЗАР оруулахдаа зарын мэдээллүүдийг үнэн зөв оруулсан байх шаардлагатай, Онцлох зарыг 14 хоногт 2 удаа мэйл маркетингаар цацагдана.